• .

  • 2020-02-07

МЭНДЧИЛГЭЭ

Оюун билэгт эрдэмтэн мэргэд, төр, нийгмийн зүтгэлтэн, авьяастнуудын өлгий Дашинчилэн сумын нутгийн зон олныхоо өмнөөс Та бүхний амар мэндийг айлтган мэндчилье.

      Дашинчилэнчүүд бид оюуны их өв, соёл, бахдам замналтай гайхамшигтай сайхан ард түмэн билээ. Бид бүхэн төрөлх нутаг, ард түмнийхээ хөгжлийн төлөө аймаг, сумын ИТХ-ын бодлого чиглэлийг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хийх шинэ үзэл санаа, иргэдийн шууд оролцоо, эрх чөлөөтэй цэвэр орчинг бүрдүүлсэн нутгийн хөгжлийг хамтдаа бүтээн байгуулах эрхэм зорилго бүхий 2016-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны ᠌”ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна.   

      Мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд бид төрийн үйлчилгээ, мэдээ, мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүртэх боломжтой болсонд талархаж байна.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргалын дээдийг ерөөж, сумынхаа албан ёсны цахим хуудсаар байнга зочилж, орон нутгийн хэрэгцээт мэдээллийг авч байхыг хүсье.

Та бүхний оюун ухаан цэцэн мэргэн, ажил үйлс нь өөдрөг, аж амьдрал нь

өнгөлөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

 

ДАШИНЧИЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА

Д. ЛУТТӨМӨР

 

 

 

 

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум