СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

  • .

  • 2021-06-28

  • 422
 
2021 оны 07 сарын эхээр Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон иргэдийг чадавхжуулах сургалтыг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА)-ийн санхүүжилттэйгээр Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус сургалтанд хамрагдах иргэд 2021 оны 06 сарын 28-наас 2021 оны 07 сарын 1-ний дотор "Хүнс, ждү, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Орхонд бүртгүүлнэ үү.
Холбоо барих: 89018189
Жич: Сум хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэд дээрх сургалтанд сууж, сертификат авсан байх шаардлагатай болно.

"Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ

  • .

  • 2021-05-25

  • 428
ЗАРЛАЛ
"Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ зохион байгуулах арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй Аж ахуйн нэгж, байгууллагуудын захиалгыг 2021 оны 06 сарын 07-ны өдрийн дотор хүлээн авна.
Жич: Төрийн захиргаа, Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудын мэргэжилтнүүдэд зөвлөх үйлчилгээг зохион байгуулна.
Холбоо барих: 88991445 /ХЭХАХМэргэжилтэн/

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

  • .

  • 2021-02-23

  • 441
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
/2021 оны 2-р сарын 22-ноос 3-р сарын 1-нийг хүртэл/­
 
02 сарын 26, 28-нд ихэнх нутгаар, 27-нд төв болон нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 23, 26-нд 6-11м/с, зарим газраар 13-15м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд 5-10мс. Хугацааны эхэн болон эцсээр хүйтэн шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 24, 25-нд хүйтний эрч суларч шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
Ус, цаг уур, орчны шинжилгээний төв

ХҮНСНИЙ ЭРХИЙН БИЧГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

  • .

  • 2021-02-22

  • 58

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

  • .

  • 2021-02-22

  • 441

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ АВСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД.

  • .

  • 2021-02-01

  • 69
 
Сум хөгжүүлэх сангийн зээлийн мэдээлэл нь 2021 оны 03 сарын 01-нээс эхлэн Монгол банкны мэдээллийн нэгдсэн санд шивэгдэх болсон тул эргэн төлөлтийн хугацаа нь болсон иргэд мөн зээлийн хугацаа хэтэрсэн иргэд яаралтай зээлээ төлнө үү.
Жич: Монгол банкны мэдээллийн санд найдваргүй зээлдэгчээр бүртгэгдсэн тохиолдолд тухайн зээлдэгч болон хамтран зээлдэгчид бүх төрлийн арилжааны банкуудаас зээл авах боломжгүй болно

"АЛДАРТ ЭХ"-ИЙН ОДОН ШИНЭЭР АВАХ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

  • .

  • 2021-01-27

  • 23
"Алдарт эх"-ийн одон авах болзол хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлж 3 дугаар сарын 10-ны дотор багийн Засаг дарга нартаа өгч, ИТХ-д материалаа ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан)
2. Эхийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
4. Бага насны хүүхэд нь нэг нас хүрээгүй байхдаа байгалийн гэнэтийн аюул, хүндэтгэн үзэх шалтгаанаар амь үрэгдсэн буюу сураггүй болсон баталгаа
5. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ, хүүхэд үрчлэн авсан тухай иргэний бүртгэл мэдээллийн байгууллагын лавлагаа (хүүхдийг 3 нас хүрэхээс өмнө үрчилж авсан байх)
6. Анкет /маягтаар/, цээж зураг 2 хувь
7. Зургаан хүүхэд төрүүлсэн "Алдарт эх"-ийн нэгдүгээр зэргийн одон авах эхчүүд "Алдарт эх" хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Жич: Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг тод гаргацтай, стандартын дагуу канондож, нотариатаар батлуулахдаа тамга тэмдэг бүрэн дарсан байх шаардлагатай.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ГАЛ ТҮЙМРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

  • .

  • 2020-12-31

  • 42
ИРГЭДИЙН АНХААРАЛД
Хүйтний эрч чангарсантай холбогдуулан иргэд, байгууллагын халаалтын хэрэгслийн ачаалал нэмэгдэх, цахилгаан хэрэгслийн хэрэглээ /тень, халаагуур/ нэмэгдснээс гал түймрийн эрсдэл нэмэгдэж болзошгүй тул иргэд цахилгааны хэрэглээндээ хяналттай байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

  • .

  • 2020-12-31

  • 59
 
2021 оны 1-р сарын 1, 2-нд ихэнх нутгаар 3-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус хүрч хүйтэрнэ. Иймд
- Малчид малыг ойрын бэлчээрт гаргах, бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг малд явуулахгүй байх
- Бүрэн бус тээврийн хэрэгслээр хол ойрын замд зорчихгүй байх
-Жолооч нар баталгаагүй замаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

ИРГЭД ДААТГУУЛАГЧДЫН АНХААРАЛД

  • .

  • 2020-12-10

  • 54
 
-> 2020 оны Эрүүл мэндийн даатгалын 50400 төгрөгийг ондоо багтааж төлөх
-> НДШимтгэл 56700-аас хөнгөлөгдөөд 21000 төгрөг болсон тул эрхэм даатгуулагчид та бүхэн 2020.12.25-ны дотор даатгалдаа хамрагдахыг тус тус анхааруулж байна.
НДБайцаагч- 99790266

АЖИЛД АВНА

  • .

  • 2020-11-09

  • 66

НЭГДСЭН ХОГИЙН ЦЭГТ САХИУЛ АЖИЛД АВНА.

ХОЛБОО БАРИХ-88085424

ИРГЭД ДААТГУУЛАГЧДЫН АНХААРАЛД

  • .

  • 2020-11-09

  • 58
Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 91 мэдээ )

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум