2023-03-21 - 144
Хуралдаанаар:
1. Засаг даргын Тамгын газрын 2022 оны ажлын тайлан
2. ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хийгдсэн ажлын тайлан, 2024 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал асуулгын хуудсыг иргэдэд танилцуулан санал авах тухай
3. Сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан хийх бүтээлч ажлын талаар танилцуулж, санал авах
4. 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4 дэх заалтын дагуу БИНХ-аас багийн Засаг даргад нэр дэвшиж, иргэдийн 100 хувийн саналыг авсан Дашдорж овогтой Самданшийравыг Сүүж багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлав. Хурлын дараа ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдын урлагийн тоглолт боллоо.
Дэлгэрэнгүй