info@dashinchilen.bu.gov.mn      (+976) 7034-6601, 70346615

Танилцуулга


Image

Сумын үүсэл хөгжил:

        Булган аймгийн Дашинчилэн сум нь 1934 онд байгуулагдсан, хуучнаар Үйзэн гүний хошуу Богдын их шавийн Эрдэнэ номун хааны отогт харьяалагдаж байсан. 1924 онд шинээр сум болон зохион байгуулагдсан. Лах, Хараат, Доргонт, Сүүж 4 багийн нийт 899 өрхөд 3140 хүн амьдардаг.

Газар нутаг:

       Улаанбаатар хотоос 227  км, Аймгийн төвөөс 147 км зайд байрладаг. Төв аймгийн Заамар, Эрдэнэсант сум, өөрийн аймгийн Бүрэгхангай, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумдтай хиллэдэг. Нийт газар нутгийн хэмжээ 231896  га.

Хүн ам:

      Тус сум нь Хараат, Лах, Доргонт, Сүүж 4 багийн нийт 899 өрх, 3140 хүн оршин сууж байна. Үүнээс сургуулийн өмнөх насны 413, 0-18 насны 1144, ахмад 413, хөдөлмөрийн насны 1735 хүн байна.

 

Засаг захиргааны нэгж

Хүн ам

1

Хараат 1-р баг

705

2

Лах 2-р баг

1015

3

Доргонт 3-р баг

427

4

Төв 4-р баг

993

 

Нийт хүн ам

3140

Газарзүйн онцлог:

      Тус сумын нутаг дэвсгэр нь физик газар зүйн мужлалаар Хангайн нурууны зүүн хойд салбар уулсын дэд мужид хамрагдаж Орхон-Туулын сав дагуу бэсрэг уулт хээрийн бүсэд оршдог.  Далайн төвшнээс дээш 948-1601 метрт өргөгдсөн хамгийн нам цэг нь нутгийн хойд хэсэг Хар бухын голын хөндий 948 м, хамгийн өндөр цэг нь төв хэсэгт Лах уул 1601 метрийн өндөртэй. Нам бэсрэг уулсын хооронд Бүрдийн дэнж, Хаяа, Бэлчэрийн хөндий, Хаахын хөндий, Бүдүүний хөндий, Хар бух голын хөндий, Яргайтын хөндий, Шийр, Далын хөндий зэрэг олон сайхан өргөн уужим хөндийнүүд оршино. Газар хөдлөлийн эрчим 9 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл.

Эрс тэс уур амьсгалтай

  • 1 дүгээр сарын дундаж температур -32°С
  • 7 дугаар сарын дундаж температур +27°С
  • жилийн дундаж салхины хурд 4-6 м/с
  • жилийн хур тундасны нийлбэр109-500 мм

Мал сүргийн бүтэц:

Сумын хэмжээнд  259295 толгой малтайгаас

  • тэмээ-101
  • адуу-13877
  • үхэр-13379
  • хонь-146687
  • ямаа-85251

Газар тариалан:

       Сумын хэмжээгээр жилд 620га талбайд үр тариа, 14га талбайд төмс, 8,1га талбайд хүнсний ногоо, 10га талбайд тэжээлийн ургамал, 650га рапс тариалж 520тонн үр тариа, 70 тонн рапс, 140 тонн төмс, 70.6 тонн хүнсний ногоо, 75 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.

Боловсрол:

      Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 25 бүлэгт 617 хүүхэд өдрөөр суралцаж, Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Төрийн өмчийн “Нарлаг” цэцэрлэг 19 багш ажилтантай, цэцэрлэгт 125 хүүхэд хүмүүжиж байна.

      1956 онд шалган бүртгэх товчооны зориулалтаар баригдсан чулуун барилгыг одоо дотуур байрны зориулалтаар ашиглаж байгаа ба тэнд 62 хүүхэд амьдарч байна.

Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль:

  • 4-р багийн нутагт байршилтай.
  • 560 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 617 хүүхэд суралцаж байна
  • 63 багш, ажиллагсадтай.
  • 1976 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй барилгатай. 2010 онд ашиглалтад орсон төмөр бетонон хийцийн сайн чанарын шинэ хичээлийн байр, спорт заалтай.

Хүүхдийн“Нарлаг” цэцэрлэг

  • Дашинчилэн 4-р багийн  нутагт байршилтай.
  • 125 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 125 хүүхэд хүмүүжиж байна.
  • 19 багш, ажиллагсадтай.
  • 1968 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын  барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.
  • 2015 онд 35 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилга бариглаж ашиглалтанд орсон.
  • 2019 онд 90 хүүхдийн барилгын гадна, дотор цэвэр бохир усны засвар хийгдсэн.

Эрүүл мэнд

       Суманд 7 ортой 1 эмнэлэг, 3 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтэн  ажиллаж байна.

2020 онд нийт амбулаторийн үзлэгт 6728, урьдчилан сэргийлэх үзлэгт 2022 хүн хамрагдсан. Шинээр  хүүхэд мэндэлж, 0-5 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 432 бүртгэгдэж, үүнээс осол гэмтлийн өвчлөл 31 буюу өвчлөлийн 7.1%, халдварт өвчин 2 буюу нийт өвчлөлийн 0.3%-ийг эзэлж байна.

Эрүүл мэндийн төв

  • Дашинчилэн 4-р багийн нутагт байршилтай.
  • 7 ортой
  • 3 их эмч, 11 тусгай мэргэжилтэн ажилладаг.
  • 1988 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангасан барилгатай, ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй цаашид орны тоог нэмэгдүүлж шинээр барилга барих шаардлагатай.

Соёлын төв

Тус сумын Соёлын төв нь 1987 онд ашиглалтанд орсон. 200 хүний суудалтай.

  • Дашинчилэн 4-р багийн нутагт байршилтай.
  • 200 хүний суудалтай.
  • 10 ажиллагсадтай.
  • 1987 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын байртай.

Шашин, сүм хийд

            Тус сум нь буддын 1 хийдтэй. 1990 онд байгуулагдсан палкан барилга, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй.

Сэтгэгдэл (0)

Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх

  Дурсгалт газар

  Холбоо барих
  Булган аймгийн Дашинчилэн сум

Булган аймаг, Дашинчилэн сум

Утас : (+976) 7034-6601, 70346615
И-мэйл : info@dashinchilen.bu.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00