Булган аймгийн Дашинчилэн сумын “МҮКҮ” ХХК нь сүпер хүнс Соба будааг тариалж, Булган аймгийн Дашинчилэн сумын “МҮКҮ” ХХК-ий гурвалжин будааны үйлдвэр, гурилын үйлдвэрт глютенгүй буюу цавуулаггүй гурил, будааг анхлан хийж та бүхэндээ хүргэж байна
Глютенгүй гурил гэдэг нь таримал ургамал өөрөө глютен агуулдаггүй байхаас илүү өргөн ойлголт байдаг. Тухайн ургамалыг тарьж буй талбайд буудай, арвай тариагүй байх, хамт ургаагүй байх нь тариалангийн талбайн шаардлага болно. Гурилын үйлдвэр нь зөвхөн глютэнгүй гурил үйлдвэрлэдэг байх ёстой бөгөөд буудай арвайгаар гурил хийдэг байж болохгүй. Учир нь глютен нь халдварладаг гэх ойлголт бий бөгөөд тариалалт, үйлдвэрлэл, савлалт болон хадгалалтын үед глютен бүхий буудай, арвайн бүтээгдэхүүнтэй холилдуулахгүй байх ёстой.
“Хээрбал хүнс” ХХК нь глютен бүхий таримал тарихгүй байх зэргээр бүтээгдэхүүнээ эхнээс нь хэрэглэгчийн гарт хүртэл цэвэр глютенгүй гурилын шаардлагыг ханган ажиллаж байна.
Энэхүү ногоон гурвалжин будаагаар хийсэн гурил нь ямар ч цавуулаг агуулаагүй (глютен)-гүй байдаг учир гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгох, ходоод нойр булчирхайн үйл ажиллагааг сайжруулах, цусан дахь сахарын хэмжээ, муу холестерины түвшинг бууруулах, судас цэвэрлэх, биеэс хорт бодисыг зайлуулахаас гадна хорт хавдар, харшил, таргалалт зэрэг архаг өвчин эмгэгээс хамгаална.
Гурвалжин будаа, Сагаг будаа буюу Соба нь глютенгүй сүпер будаа бөгөөд тэр дундаа Ногоон гурвалжин будаагаар хийсэн нь дээд зэргийн гурил болдог. Зарим үйлдвэрлэгч нар гаднах бор хальстай нь тээрэмдэх, гаднах бор хальсийг нь бяцартал дахин дахин тээрэмдэх зэргээр үйлдвэрлэдэг ба тийм гурил нь илүү хар, хөх өнгийн туяатай, дотроо жижиг хальсны ширхэгтэй байна. Бидний үйлдвэрлэж байгаа будаа нь хальснаас нь цэврээр салгаж, түүнийгээ тээрэмддэг учраас бүх төрлийн тусгай хэрэгцээт хүмүүст, тэр дундаа хүүхдүүдэд зориулсан сүпер хүнс болно.
Цавуулаг буюу /глютен/-ы харшилтай хүмүүс дангаар нь хэрэглэхэд нэн тохиромжтой. Харин глютений харшил буюу мэдрэгшилтэйгээс бусад хүмүүс өөр гурилтай хольж хэрэглэж болно. Энэ нь бусад гурилын уураг, шим тэжээл, витаминлаг чанарыг нэмэгдүүлж чанаржуулж байгаа гэсэн үг юм.
Сэтгэгдэл (0)
Видео
Мэдээ, мэдээлэл
Статистик
2024-10-06-ний өдрөөс хойш.
- 2 Онлайн
- 13 Өнөөдөр
- 15 Өчигдөр
- 83 Долоо хоногт
- 447 Сүүлийн сард
- 14466 Нийт хандалт
Сэтгэгдэл үлдээх