info@dashinchilen.bu.gov.mn      (+976) 7034-6601, 70346615

СОБА БУДАА


Image

Монгол орны хөрсөнд тарьж ургуулсан,  цавуулаг(глютен)-гүй, хамгийн баялаг уураг бүхий эрүүл мэндийн будаа бол сагаг буюу гурвалжин будаа юм. Япончууд энэхүү будааг Соба хэмээн нэрийддэг ба япончуудын үндэсний хоолны нэг болжээ. “Хээрбал хүнс” ХХК нь Соба сортын шилмэл үрийг тусгай захиалгаар тариулан, үйлдвэрлэж Монголчуудынхаа хэрэгцээг хангахаар зорьж байна.

Соба сортын Гурвалжин будаа нь цэцэгнээс үүсдэг цорын ганц будаа юм. Собаг ургуулах явцад нэмэлт бордоо хэрэглэдэггүй. Собаг ургуулахад балт зөгий хамгийн сайн туслагч болдог. 

Уургийн болон бусад шимт тэжээлийн хувьд маш баялаг учраас хүүхдийн өсөлт, хөгжилтийг дэмжихэд нэн тустай.  Сахарын болон үе мөч, зүрх судас, дотор гэдэсний өвчин эмгэгтэй, хоол хүнсний дэглэм барих шаардлагатай хүмүүст хамгийн тохиромжтой байдаг учраас зарим улс орнууд, хүнсний инженерүүд, эмч нар түүнийг супер хүнс хэмээн нэрийддэг.

Цавуулгийн гүзээ үүсгэдэггүй учраас жингээ хасахыг хүсэгчид, бодибилдингчид, жин барих шаардлагатай тамирчид Собаг сонгодог. Учир нь маш цатгалан, өег мэдрэмж төрүүлэх ч таргалуулдаггүй учраас тэр.

Гаднах хатуу бор хальснаас доторх үрийг нь гэмтээхгүйгээр салгаж авдаг учраас үрслүүлэх боломжтой амьд будаа ч гэж нэрлэдэг. Уургийн дутагдалд орсон, мах, махан бүтэгдэхүүн хориотой болсон үед Соба нь хамгийн өндөр уурагтай будаа юм. Собаг сайтар угаасны дараа даавуугаар бүтээсэн саванд бага зэргийн чийгтэй байлгахад ердөө 2 хоногийн дотор соёолно. Энэхүү соёолж нь ядарсан, уургийн дутагдалд орсон хүнийг тэнхрүүлэхэд асар тустай.

Бидний мэдэх бор гурвалжин будаанаас ялгаатай нь уураар жигнэх, хуурах зэрэг хагас боловсруулалт хийгдээгүй учраас Соба нь талын цэцэгний уураг, шим тэжээлээ өөртөө бүрэн хадгалж үлдсэн байдаг.

Сэтгэгдэл (0)

Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх

  Дурсгалт газар

  Холбоо барих
  Булган аймгийн Дашинчилэн сум

Булган аймаг, Дашинчилэн сум

Утас : (+976) 7034-6601, 70346615
И-мэйл : info@dashinchilen.bu.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00