info@dashinchilen.bu.gov.mn      (+976) 7034-6601, 70346615

ЗАЛУУ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Image

"Ёс зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай төрийн алба" аяны хүрээнд төрийн албанд 1-3 дах жилдээ ажиллаж байгаа залуу төрийн албан хаагчдад зориулсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд ИТХ, ЗДТГ, ЕБС, ЭМТ, Цэцэрлэг, Соёлын төвийн нийт 21 төрийн албан хаагч хамрагдлаа. Зөвлөгөөнөөр:

• Төрийн албаны тухай хууль

• Хөдөлмөрийн тухай хууль

• Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн сургалт

• “Аймгийн хүний нөөцийг 2023-2028 онд хөгжүүлэх хөтөлбөр", сумын “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр"-ийн танилцуулга

• Кейс дээр ажиллах, залуу төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонсох, цаашид салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад залуу төрийн албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцох зэрэг ажлууд хийгдлээ.

ЗӨВЛӨГӨӨНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН НИЙТ АЛБАН ХААГЧИДДАА ЦААШДЫН АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Сэтгэгдэл (0)

Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх

  Дурсгалт газар

  Холбоо барих
  Булган аймгийн Дашинчилэн сум

Булган аймаг, Дашинчилэн сум

Утас : (+976) 7034-6601, 70346615
И-мэйл : info@dashinchilen.bu.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00