info@dashinchilen.bu.gov.mn      (+976) 7034-6601, 70346615

ЭЦЭГ ЭХИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Image

Дашинчилэн сумын ЕБС-ийн Эцэг эхийн нэгдсэн зөвлөгөөн 2023 оны 11 сарын 21-ний өдөр зохион байгуулагдаж, зөвлөгөөнд 25 бүлгийн 71 эцэг, эх, асран хамгаалагчид хамрагдлаа. Зөвлөгөөний үеэр:

• Аймгийн ГБХЗГ-ын Гэр бүлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Баянжаргал “Жендэрийн тухай ойлголт”, “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо” сэдэвт сургалт

• ЕБС-ийн авъяаслаг сурагчдын урлагийн тоглолт

• ЕБС-ийн дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлан

• ЕБС-ийн хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээлэл

• ЕБС-ийн дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн 2023-2024 оны хичээлийн жилд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөл танилцуулах

• Эцэг, эх, асран хамгаалагчдаас цаашид анхаарах болон авч хэрэгжүүлэх ажлын саналыг авлаа.

Хүүхдийнхээ төлөө цаг зав гарган хүрэлцэн ирсэн нийт эцэг, эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.

Сэтгэгдэл (0)

Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх

  Дурсгалт газар

  Холбоо барих
  Булган аймгийн Дашинчилэн сум

Булган аймаг, Дашинчилэн сум

Утас : (+976) 7034-6601, 70346615
И-мэйл : info@dashinchilen.bu.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00