“Монгол Улсын Үндсэн хууль”-ийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн”-ий анхан шатны тэмцээн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Иргэний танхимд зохион байгуулагдлаа.
Уг тэмцээний эрэгтэй төрөлд 1 дүгээр байр Л.Ганбаатар, 2 дугаар байр Б.Мөнхсайхан, 3 дугаар байрыг М.Тулгажаргал нар, эмэгтэй төрөлд 1 дүгээр байр Ж.Нямдулам, 2 дугаар байр Л.Отгонсүрэн, 3 дугаар байрыг З.Ариунбуян нар тус тус эзэллээ. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Л.Ганбаатар, Б.Мөнхсайхан, Ж.Нямдулам нар оролцохоор батламжаа гардан авлаа.
Тус тэмцээнд шалгарсан тамирчид 2023 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд тэмцээний 2 дугаар шат буюу Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, амжилттай оролцсон тохиолдолд 2024 оны 01 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд Монгол Улсын Төрийн ордонд зохион байгуулагдах “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-нд оролцоно.
Сэтгэгдэл (0)
Видео
Мэдээ, мэдээлэл
Статистик
2024-10-06-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 11 Өнөөдөр
- 15 Өчигдөр
- 81 Долоо хоногт
- 445 Сүүлийн сард
- 14464 Нийт хандалт
Сэтгэгдэл үлдээх