Хүүхдийн баяр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 2026 оны 06 дугаар сарын 01-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Баярыг нээж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Эрдэнэ-Очир, сумын Засаг дарга С.Мэнд-Амар нар хүүхэд багачууддаа зориулж үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Баярын үйл ажиллагаанд зориулж, унадаг дугуй, гар зураг, үлгэрийн баатрууд амилсан нь дүр бүтээх уралдаан, хамтлаг бүжгийн тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
Идэвхтэй оролцсон хүүхдүүддээ талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!






.png)

