“АНХДАГЧДЫН АЛТАН НАМАР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ДАШИНЧИЛЭН СУМЫН ТӨЛӨӨЛӨЛ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

A- A A+
“АНХДАГЧДЫН АЛТАН НАМАР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ДАШИНЧИЛЭН СУМЫН ТӨЛӨӨЛӨЛ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

“АНХДАГЧДЫН АЛТАН НАМАР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ДАШИНЧИЛЭН СУМЫН ТӨЛӨӨЛӨЛ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

Намрын ургац, орон нутгийн үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийн хөдөлмөр, бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Анхдагчдын алтан намар-2026” үзэсгэлэн худалдаа Булган аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэн худалдаанд аймгийн 14 сумын төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, жимс, жимсгэнэ тариалагчид, хүнс болон хөнгөн үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хоршоод оролцож, 107 нэр төрлийн бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулан, худалдааллаа.

Энэ үеэр Дашинчилэн сумын Аймгийн тэргүүний тариаланч Г.Оюунцэцэгийн тарьж ургуулсан бүтээгдэхүүн нь “Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр тодорлоо.

Нутгийнхаа хөрсөнд ургуулж, хөдөлмөр зүтгэлээрээ сум орон нутгийнхаа нэрийг өргөж, амжилт гаргасан Г.Оюунцэцэгтээ халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.