СУМЫН ТӨВИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

A- A A+
СУМЫН ТӨВИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

СУМЫН ТӨВИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

Сумын төвийн цахилгаан хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг сайжруулах, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор “Сумын төвийн цахилгаан хангамжийн өргөтгөл, шинэчлэл”-ийн ажил хэрэгжиж байна.

Тус ажил нь нийт 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй бөгөөд 2026-2028 онд үе шаттайгаар хэрэгжих юм. Ажлын гүйцэтгэгчээр “Чандмань Хонгор” ХХК ажиллаж байна.

2026 онд нийт 510 ширхэг тулгуур шон суурилуулах, газардуулгын ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явцад 110 ширхэг тулгуур шон суурилуулаад байна.

2026 оны батлагдсан төсөв 480 сая төгрөг бөгөөд цаашид төслийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, сумын төвийн цахилгаан хангамжийн хүчин чадал, найдвартай ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллана