ЯПОН УЛСЫН ШИРАКО ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧИЛЛАА

A- A A+
ЯПОН УЛСЫН ШИРАКО ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧИЛЛАА

ЯПОН УЛСЫН ШИРАКО ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧИЛЛАА

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Чиба мужийн Ширако хотын төлөөлөгчид манай нутагт айлчилж, найрсаг, ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааг боловсрол, хөдөө аж ахуй, газар тариалан, ажиллах хүчний солилцоо, соёл урлаг, аялал жуучлал зэрэг чиглэлээр өргөжүүлэх талаар санал солилцож, харилцан туршлага хуваалцлаа.

Энэхүү айлчлал нь хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээсэн үр дүнтэй уулзалт боллоо. Айлчлалыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн хамт олондоо талархал илэрхийлье.

Айлчлалын бүрэлдэхүүн:

1. Бүлгийн ахлагч: Ширако хотын дарга Мидорикава Тэруо

2. Төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Сайто Юү

3. Төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн туслах ажилтан Такахаши Сэия

4. "Промоушн Ширако" байгууллагын төлөөлөгч Серизава Ютака

5. Орон нутгийн хөгжүүлэх хамтын ажиллагааны багийн гишүүн Б.Мэндбаяр

Хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай