Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Дашинчилэн сум байгуулагдсаны 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагааг Дашинчилэн сумын ИТХ-ын дарга С.Эрдэнэ-Очир, Засаг дарга С.Мэнд-Амар нар нээж, наадамчин олонд баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Баяр наадмын мөнх хөх тэнгэртээ МУ-ынхаа төрийн далбааг МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Бадгай, МУ-ын гавьяат тамирчин, МУ-ын заан Д.Амгаа, МУ-ын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, МУ-ын начин С.Ганхуяг, МУ-ын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Б.Хандмаа, МУ-ын аварга малчин Ц.Мягмаржав, Аймгийн гоц мэргэн Ж.Болдбаатар нар мандууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд МУСТА Б.Мэндбаяр, Дашинчилэн сумын иргэд, уран сайханчид, Соёлын төвийн дэргэдэх дуу, бүжгийн дугуйлангийн сурагчид оролцож ая дуугаа өргөж, мэндчилгээ дэвшүүллээ.









.png)

