ДАШИНЧИЛЭН СУМЫН БАЯР НААДМЫН ХЯЗААЛАН НАСНЫ УРАЛДААН

A- A A+
ДАШИНЧИЛЭН СУМЫН БАЯР НААДМЫН ХЯЗААЛАН НАСНЫ УРАЛДААН

Тулгар төрийн 2235 жил, Их монгол Улсын 820 жил, Ардын хувьсгалын 105 жил, Дашинчилэн сум үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины

"ХЯЗААЛАН НАСНЫ" уралдаанд:

Түрүү магнайд Лах багийн уяач Б.Буянтогтохын “Хонгор” хязаалан

Аман хүзүүнд Лах багийн уяач Б.Сүхбаатарын “Ягаан халзан” хязаалан

Айргийн гуравд Доргонт багийн уяач Л.Нарантогтохын “Хар” хязаалан

Айргийн дөрөвт Хараат багийн уяач Б.Эрдэмтүшигийн “Бүжин хээр” хязаалан

Айргийн тавд Хараат багийн уяач Э.Хадбаатарын “Хээр” хязаалан тус тус хурдалж, наадамчин олноо баясгалаа.

МОНГОЛ МОРИНЫ БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ӨНӨ МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ