ДАШИНЧИЛЭН СУМААС ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ТӨРЛӨӨ

A- A A+
ДАШИНЧИЛЭН СУМААС ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ТӨРЛӨӨ

Дашинчилэн сумын уугуул, "Монполимет" группийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан ЦЭДЭНГИЙН ГАРАМЖАВ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цол хүртлээ. Үйлдвэрлэлийн салбарт 40 гаруй жил уйгагүй хөдөлмөрлөж, улс орныхоо хөгжил дэвшилд сэтгэл зүрхээ зориулан, хариуцлагатай уул уурхайн жишгийг үлгэрлэн тогтоож, эх орныхоо эдийн засгийн бие даасан байдалд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлээ Монгол төрөөрөө үнэлүүлж, “МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цол хүртсэн Ц.Гарамжав танд Дашинчилэн сумын нийт иргэдийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье.