ДАШИНЧИЛЭН СУМЫН ХАРВААЧ М.МӨНХЗУЛ УЛСЫН НААДАМД ДӨРӨВДҮГЭЭР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

A- A A+
ДАШИНЧИЛЭН СУМЫН ХАРВААЧ М.МӨНХЗУЛ УЛСЫН НААДАМД ДӨРӨВДҮГЭЭР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Тулгар төрийн 2235, жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваанд Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, Дайчин вангийн мэргэд сурын холбооны харваач, Баатар ван тур ХХК-ийн тамирчин Мөнхбатын Мөнхзул ур чадвар, цэц мэргэнээ сорин өрсөлдөж 4-р байранд шалгарлаа. Сум орон нутгийнхаа нэрийг улсын наадмын хойморт дуурсгасан М.Мөнхзул танд сумын нийт иргэдийн өмнөөс халуун баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсье.