“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”

A- A A+
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан “Дэлхийн адууны өдөр"-ийг тохиолдуулан Хүй долоон худагийн дэнжид 15000 морьтон оролцсон “Түмэн морьтны их жагсаал” буюу морин парад зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Дашинчилэн сумын нийт 50 морьтон үндэсний хувцас, унаган хүлгийнхээ сүр жавхааг гайхуулан оролцож, монгол адууны өв соёл, нүүдэлчдийн уламжлалыг дэлхий нийтэд сурталчлах үйлсэд нэгдлээ.

Булган аймгаа төлөөлөн “Дэлхийн адууны өдөр”-ийн морин парадад оролцсон нийт морьтон залуус, арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалтад хүчин зүтгэсэн ажлын хэсгийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.