Дашинчилэн сумын малчид Тэшиг суман дахь Хилийн цэргийн 0286 дугаар ангид 4 агт хандивлан Монгол улсынхаа дархан хилийг манаж буй хилчдэдээ дэмжлэг үзүүллээ.
Үүнд:
Хараат багийн Аймгийн аварга малчин С.Баттулга
Лах багийн малчин Б.Сумъяабазар
Лах багийн Аймгийн хошой аварга малчин З.Доржрагчаа
Доргонт багийн Аймгийн аварга адуучин, Спортын мастер, Сумын алдарт адуучин Б.Наранбаатар нар хандив өргөлөө.
Эх орныхоо тусгаар тогтнол, дархан хилийн төлөө үүргээ нэр төртэй биелүүлж буй хилчдэдээ хандив өргөсөн эрхэм малчидадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний ажил үйлс өөдрөг байж, гэр бүлд тань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МАЛЫН БУЯН ХИШИГ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

.png)

