Тус сумын Хараат багийн нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан сумын Онцгой комисс 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хуралдлаа. Хурлаар холбогдох албан хаагчдад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн бүс нутгийн малд үзлэг хийх, сорьц дээжийг мал эмнэлгийн лабораторид хүргүүлэх, сэжигтэй бүс нутагт ариутгал, халдваргүйтгэл хийх, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлыг яаралтай зохион байгуулах талаар үүрэг даалгаварыг өглөө.




.png)

