АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГТ СУМАНД АЖИЛЛАЛАА.

A- A A+
АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГТ СУМАНД АЖИЛЛАЛАА.

Хараат багийн нутаг дэвсгэрт Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, аймгийн Мал эмнэлгийн лабораторийн дүгнэлтээр батлагдсантай холбогдуулан аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч, мал эмнэлгийн шинжээч эмч, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус суманд 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажиллалаа. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илэрч батлагдсан болон сэжигтэй бүс нутгийн малд үзлэг хийх, бүс нутгийн малаас сорьц дээж авах ажлыг зохион байгууллаа.