УНДНЫ УСНЫ ХУДАГ АШИГЛАЛТАД ОРЛОО

A- A A+
УНДНЫ УСНЫ ХУДАГ АШИГЛАЛТАД ОРЛОО

“Хүн амын усан хангамжийг сайжруулах” ажлын хүрээнд 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 138 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сант, Өлзий хороодод ундны усны гүний цооног гаргах, худгийн барилга, хашаа, зам талбай барих, ус цэвэршүүлэх, цэнгэгжүүлэх иж бүрэн автомат төхөөрөмж, ухаалаг худгийн иж бүрэн автомат төхөөрөмж суурилуулах ажил хийгдлээ. Тус ажлыг “Баясах ус эрдэнэ” ХХК гүйцэтгэж, 2026 оны 07 дугаар сард хүлээн авлаа.

Жич: Автомат худгийн картыг Засаг даргын Тамгын газрын нярав Д.Сэвжидмаагаас авах бөгөөд худгийн үйл ажиллагаа жигдэртэл усыг үнэгүй түгээх юм.