ДАШИНЧИЛЭН СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАА.

A- A A+
ДАШИНЧИЛЭН СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАА.

2026–2027 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Дашинчилэн сумын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд сумын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаа.

Ажлын хэсэг нь Дашинчилэн сумын ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад ажиллаж, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, байгууллагын үйл ажиллагааны бэлэн байдал, цахилгаан шугам сүлжээний хэвийн ажиллагаа болон бусад тулгамдсан асуудалтай танилцлаа.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд илэрсэн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, сургууль, цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг хангахад сумын Засаг даргын Тамгын газраас холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах юм.