ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ

A- A A+
ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ

Тус суманд шатах , тослох материалын үйл ажиллагааг эрхлэн явуулж буй ТЭС петролиум ХХК ШТС-101, Петровис ХХК ШТС-405, Гангазайвар ХХК зэрэг шатахуун түгээх станцуудын эрхлэгч нартай Засаг дарга С.Мэнд-Амар уулзалт, санал солилцох хурал зохион байгуулж ажиллалаа. Уг уулзалтаар хадлан, өвс тэжээл, тариа ногоо хураан авах , малчид , хөдөлмөрчид өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой тасалдалгүй бензин шатах тослох материалаар хангах, ШТС-ын авто бензин захиалгыг холбогдох компаны удирдлагуудад цаг алдалгүй хүргэх, Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, оочер дугаарын хязгаарлалтыг тодорхой болгож иргэдэд мэдээлэл хүргэж ажиллах талаар чиглэл өглөө.