"ДҮНЖИНГАРАВ" ахуй үйлчилгээний төвийн хамт олон үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг угтан, орчны цэвэрлэгээ, тохижилтыг сайжруулах зорилгоор Сүүж багийн төв цэцэрлэгт хүрээлэн болон байгууллагын орчны нийтийн эзэмшлийн талбайд цэвэрлэгээний ажил зохион байгууллаа.
Цэвэрлэгээний хүрээнд хог хаягдлыг цэвэрлэн, орчны өнгө үзэмжийг сайжруулж, иргэдийн ая тухтай, цэвэр цэмцгэр орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.
Дүнжингарав ахуй үйлчилгээний төвийн хамт олондоо 10 жилийн ойн баярын мэнд хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье!






.png)

