ДААГАНЫ УРАЛДААН
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал мэдээ
ХЯЗААЛАН НАСНЫ УРАЛДААН
ДэлгэрэнгүйАЗАРГАНЫ УРАЛДААН
ДэлгэрэнгүйЦахилгаан хайчаар хонь хяргах, ангилан ялгах сургалт зохион байгуулагдаж байна.
ДэлгэрэнгүйХүүхдийн баяр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 2026 оны 06 дугаар сарын 01-нд тэмдэглэн өнгөрүүллээ.
ДэлгэрэнгүйСумын удирдлагууд, байгууллагын дарга, эрхлэгч нар, төрийн албан хаагчдыг хамарсан өргөтгөсөн шуурхай хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар: • Сумын 2025 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар • Аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нарын 2026 онд хамтран ажиллах гэрээний талаар • Аймгийн Татварын хэлтэс, Санхүү, аудитын газар, Орон нутгийн өмчийн газар, Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Бүс, орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалт, бодлогын хэлтсүүдээс өгсөн мэдээллийг төрийн албан хаагчдад танилцуулах • Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрүүд, хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах талаар үүрэг даалгаварыг өглөө.
ДэлгэрэнгүйАймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлж буй “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сурагчид Бүгд Найрамдах Солонгос улсад суралцахаар зорилоо. Тус сумын Сүү багийн Б.Отгондэлгэрт тэтгэлэгт хамрагдлаа.
ДэлгэрэнгүйНаран хороонд байрлалтай ундны усны худгийн шүүлтүүрийг солих ажлыг ОНХС-ийн 4,2 сая төгрөгийн хөрөнгөөр “Ирмүүн бармат” ХХК хийж гүйцэтгэлээ.
ДэлгэрэнгүйТус суманд Азийн хөгжлийн банкны 5,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Эрүүл мэндийн төвийн барилгад 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Ганзоригоор ахлуулсан улсын комисс ажиллаж, барилгыг хүлээн авлаа.
ДэлгэрэнгүйАХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
ДэлгэрэнгүйТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧДЫН 2024 ОНЫ ЖИЛИЙН ЭСИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ МЭДЭЭЛЭХ ХУУДАС
ДэлгэрэнгүйЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧДЫН 2024 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ МЭДЭЭЛЭХ ХУУДАС
ДэлгэрэнгүйТулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Дашинчилэн сум байгуулагдсаны 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагааг Дашинчилэн сумын ИТХ-ын дарга Ж.Булгантамир, Засаг дарга С.Мэнд-Амар нар нээж, наадамчин олонд баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. Баяр наадмын мөнх хөх тэнгэртээ МУ-ынхаа төрийн далбааг МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Бадгай, МУ-ын гавьяат тамирчин, МУ-ын заан Д.Амгаа, МУ-ын аварга малчин Б.Мөнхбат, Д.Лувсандагва, Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, модон барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, Европ тивийн мөнгөн медальт, МУ-ын хошой аварга тамирчин Э.Орхонтамир нар мандууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд МУСТА Б.Мэндбаяр, МУСТА Л.Нарантуяа, МУСТА Н.Мөнгөншагай, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын “Хилчин” хамтлаг болон Дашинчилэн сумын иргэд, уран сайханчид, Соёлын төвийн дэргэдэх дуу, бүжгийн дугуйлангийн сурагчид оролцож ая дуугаа өргөж, мэндчилгээ дэвшүүллээ. ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛ НААДАМДАА ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ.
Дэлгэрэнгүй















.png)

